Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг өргөтгөж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөсөн байна. Тодруулбал, ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгчээ.

Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд нүүрсний гэх тодотголтой хэргээс гадна авилга, албан тушаалын хэргүүдийн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын шатанд удаашруулахгүй байхыг үүрэгджээ.

Ингэхдээ авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч хилээр гарч эх орондоо ирэхгүй байгаа Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарын хүмүүсийг эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд шилжүүлэн авах талаарх саналыг холбогдох албанд тавихыг даалгасан байна.

ХЭРЭГ: “ELFC” койны Б.Батжин нарын удирдлагууд нь ЦООЖТОЙ байх ёстой койноо зарж олсон 1.2 тэрбумаар МӨНГӨ УГААСАН байж болзошгүй
ХЭРЭГ: “ELFC” койны Б.Батжин нарын удирдлагууд нь ЦООЖТОЙ байх ёстой койноо зарж олсон 1.2 тэрбумаар МӨНГӨ УГААСАН байж болзошгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд