Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ABLE ХӨТӨЧ: Зайнаас ажилласнаар бий болох 6 УР ЧАДВАР

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 30 секунд


Дадал болоогүй тул зайнаас ажиллах нь хүндрэлтэй санагдаж байна уу? Энэ удаад зайнаас ажиллаж сурснаар хувь хүнд өөрөө ч мэдээгүй байхад бий болдог 6 чухал ур чадварын тухай "Able хөтөч" танилцуулж байна. Ач холбогдлыг нь мэдэж аваад ажлаа урам зориг эрч хүчтэй хийгээрэй.


1. БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР НЭМЭГДЭНЭ. 

Ямар нэгэн програм ашиглан ажлаа төлөвлөж, түүндээ хөтлөгдөн ажиллана гэдэг зөвхөн дэлгэцтэй харьцах төдий “технологижуу” ойлголт биш юм. Баг хамт олны нэгдмэл зорилго, хамтын хүсэл тэмүүллийг биелүүлэхэд л технологи тус болж байгаа явдал. Төлөвлөгөөгөө биелүүлж, амжилтаараа бахархахын тулд улирдлага болон ажилчид хоорондоо сайтар ойлголцож баг болох шаардлагатай. Хөл хориотой холбоотойгоор зайнаас ажилласан бол, багаар ажиллах нь ямар чухал вэ гэдгийг та хангалттай мэдсэн байх. Зайнаас ажиллахад дадсанаараа та нэг л мэдэхэд баг хамт олноо сайтар мэдэрдэг, бусадтай ажиллах аргаа олсон чадварлаг нэгэн болсон байх болно.


2. ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ДЭЭШИЛНЭ. 

Generation буюу үе хоорондын ялгаа, онцлогийн талаар ярих болсон. Хэдий технологитой харилцах чадвар өндөртэй гэдгээрээ залуус давуу талтай ч, мэргэжлийн мэдлэг туршлагын тухай ярихад энэ яриа өөрчлөгдөнө. Зайнаас ажиллах чадвартай, түгээмэл ашигладаг програмаа сайтар эзэмшсэн байх зэрэг нь өрсөлдөөнд хүчтэй, өндөр үнэлгээтэй байхад тань гарцаагүй тус болно. Тэгэхээр өөрийг тань илүү үнэлгээтэй болоход тусалж байгаа “хөрөнгө оруулалт” гэж бодон төвөгшөөлгүй ажилдаа хандаарай.


3. ГЭР БҮЛИЙНХЭНДЭЭ ҮНЭЛЭГДЭХ ҮНЭЛЭМЖ НЭМЭГДЭНЭ. 

Зарим хүмүүс гэр бүлийн орчиндоо ажилтай холбоотой зүйлс ярьдаггүй. Нэг талаараа зөв ч амьдралын ихэнх цаг хугацааг өнгөрөөдөг ажлынхаа тухай дотнын хүмүүстэйгээ ярилцаж, хуваалцаж байх нь зүйтэй. "Гэрээсээ ажлаа хийснээр гэр бүлийнхэндээ өөрийгөө илүү ойлгуулж, ажлынхаа талаар санал солилцон яриа өрнүүлж харилцаа сайжирсан, мөн намайг ажил хэрэгч өнцгөөс харж илүү үнэлэх болсон" хэмээн хөл хорионы үеэр гэрээсээ ажилласан залуус ярьжээ. Ажлаа хийх гэж байна гээд л бухимдаж, бусдаас анхаарал тавихыг хүсэхээсээ илүү тэдэндээ ажлаа тайлбарлаж нээлттэй байхыг зөвлөж байна!


4. ХЭМНЭСЭН ЦАГАА АШИГЛАЖ ШИНЭ ХОББИГОО ХӨГЖҮҮЛНЭ.

Ажилдаа явах бэлтгэл, замын түгжрэл, шаардлагагүй цаг авдаг зүйлс байхгүй тул зайнаас ажиллах нь үнэхээр таатай. Харин энэ боломжоо шинэ хоббитой болгож, амьдралаа илүү амттай адал явдалтай болоход чиглүүлж яагаад болохгүй гэж. Шинэ хоол туршиж гэр бүлээ баярлуулах, эвлүүлдэг дүрс шоогоор хүүхдүүдтэйгээ тоглож, гар урлал суралцаж, бүтээлч зүйлс хийж болно. Ингэснээр илүү олон шинэ санаа, боломж олж харна гэж итгээрэй. 


5. ӨӨРИЙНХӨӨ ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГИЙГ ТАНЬЖ МЭДНЭ.

Өмнө нь бид ажил дээрээ ажилтайгаа л зууралддаг байсан бол зайнаас ажиллах арга барилд шилжсэнээр өөртэй гээ ажиллахад давхар сайтар суралцаж байна. Өөрт тав тухай байрлал, үр бүтээмж гарах нөхцөл, цаг хугацаа гэх мэт шинэ зүйлсийг танин мэднэ. Мөн хувийн сахилга бат, хариуцлага нэмэгдэж нэг л мэдэхэд ажил хэрэгч амжилттай нэгэнд байх ур чадваруудыг олсон байх болно.


6. ОРЛОГО НЭМЭГДЭНЭ. 

Зайнаас ажиллах арга барилд амжилттай шилжсэнээр цаг хугацаа, орон зайн үл хамааран бүтээмжтэй ажиллах боломж нээгдэнэ. Тайлан төлөвлөгөөг хялбар шийдэж, бодож төвлөрөх цаг нэмэгдсэнээр ажлын чанар сайжирдаг. 

Дур сонирхлоо дэмжсэн нэмэлт ажлууд хийж, орлогоо өсгөх боломжтой болно.


#Able ТАНД ЗАЙНААС АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХАД ТУС БОЛОХ 10 жилийн туршлагатай програм хангамжийн компани юм.

Эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцоллоо
Эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцоллоо
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.