Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, талбайн цэвэрлэгээг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байнаХот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халиа тошин ихээр үүссэн газруудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэсэн бөгөөд 680 тонн шороогоор хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан байна.

Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа нийслэлийн дөрвөн байршилд гарч буй. Эдгээр байршилд мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.Тодруулбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 80 хувьтай байгаа юм.

Үерийн далан, сувагт халиа үүсэж, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна
Үерийн далан, сувагт халиа үүсэж, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.