Өнөөдөр буюу 2023.02.02-ны өглөөний 06 цаг 13 минутад Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, "Яармагийн-2" буудал дээр автобус шатаж байна гэх дуудлага НОБГ-т иржээ.
Онцгой байдлын гал унтраах, аврах ангийг очиход Баянхошуу-Яармаг чиглэлийн "Daewoo" маркийн нийтийн тээвэр моторын хэсэгээсээ шатаж байсныг унтраасан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн шатсан автобус 2009 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд "Эрдэм Транс" компанийн автобус байжээ. Нийтийн тээврийн компаниудад харъяалалтай актлагдахад бэлэн болсон автобусууд цөөнгүй бий хэдий ч нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж байгаа тул хуучин автобусуудыг нэгэн зэрэг хэрэглээнээс хасах боломжгүй гэдгийг мэдээллээ.