Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.АМАРТҮВШИН: ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХ НЬ ГАРЦААГҮЙ АСУУДАЛ

Огноо
Унших
1 минут 52 секунд


Гадаадын банкыг Монгол Улсад оруулах тухай яриа банк санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд их яригдах болсон. Хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд гадаадын банкыг оруулж ирэхийг түлхүү дэмждэг бол банкирууд эсэргүүцэх чиг хандлагатай явж ирсэн. Тэгвэл Монголын банкирууд дотроос гадаадын банк оруулж ирэхийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн анхны хүн Г.Амартүвшин боллоо. Тэрбээр Хас банкны гүйцэтгэх захирал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал зэрэг банкны салбарт ажиллаж ирсэн, шар танк нэвтрүүлгээр олонд танигдсан банкир билээ.  

Өнгөрөгч пүрэв гарагийн Монгол ТВ-ын хар хайрцаг нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэрээр “гадаадын банк оруулж ирэхийг дэмжиж байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “ Үүнийг дэмжинэ, дэмжихгүй гэхээсээ илүү эдийн засгийн хөгжлөө дагаад гарцаагүй орж ирнэ гэж хэлмээр байна. Банкны системд өөрчлөлт орох нь зайлшгүй. Гадаадын банкууд орж ирээд иргэдэд жижиг зээл өгөхгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдэд л хөрөнгө оруулалт хийнэ, яагаад гэвэл өсөлт нь тэнд байгаа учраас. Гадаадын банкууд орж ирснээрээ урт хугацаанд эерэг үр дүн авчирна. Манай банкууд зах зээлээ хамгаалахын тулд эсэргүүцэх хандлагатай байгаа. Өрсөлдөөн учраас энэ байдаг л асуудал. Гадаадын банкууд орж ирснээр банкууд стратегиа өөрчлөх, шинэ бүтээгдэхүүн гаргах, зардлаа танах зэрэг өрсөлдөөн бий болно. Магадгүй нэгдэж нийлээд үндэсний том шинэ хөрөнгө оруулагч төрж гарахыг ч үгүйсгэхгүй” гэж хариулжээ.

Монгол хөөмэйч Г.Бөхчулуун “Voice Australia”-г шуугиуллаа
Монгол хөөмэйч Г.Бөхчулуун “Voice Australia”-г шуугиуллаа
 
Иргэдэд зээл олгохоос илүү бүтээмжийг нь дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
Иргэдэд зээл олгохоос илүү бүтээмжийг нь дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.