НАМЭХ Бага хурлаа маргааш 10.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ. Тодруулбал, НАМЭХ бага хурлаа оны өмнө хийхээр төлөвлөсөн байсан боловч намын дотоод асуудал, хагаралтай байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан бөгөөд ийнхүү хурлын товоо гаргасан нь энэ аж.
Эл хурлаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг нэрээ Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо болгож өөрчлөхөөс гадна холбооныхоо тэргүүнийг солих асуудлыг ярих юм.
Ингэхдээ одоогийн тэргүүн Д.Сарангэрэл эл албан тушаалаа өгөх хугацаа хараахан болоогүй гэх үндэслэлээр холбоог өгөхгүй, үргэлжлүүлэн ажиллана гэх байр суурьтай байгаа. Харин Ерөнхий сайдын зүгээс НАМЭХ-г Соёлын сайд Ч.Номинд өгөх тохироог явуулахаар зэхсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Түүнчлэн эмэгтэй гишүүд дунд тэргүүн болох "сонирхолтой" хүмүүс ч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.