Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Сар шинийн баяраар гадагшаа урсдаг 1 их наяд төгрөгийг дотооддоо шингээж, бэлэн мөнгөөр бэлэг барьцгаая

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хэдийнээ хаяанд иржээ. Нэг ёсондоо нас нэмж, ухаан тэлсний баяр мөн өвлийг өнөтэй давсны давхар баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүлэх бас нэгэн өвөрмөц соёлтой.

Миний мэдэхээр цар тахлын үеүдэд сар шинийн баярт төдийлөн ач холбогдол өгөлгүй, ёс төдий тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг бол энэ жил ковидын нөхцөл байдал намжсан тул өргөн дэлгэр тэмдэглэх нь гарцаагүй. Түүнээс гадна гурван жил гаруйн хугацаанд хаалттай байсан Эрээний хил саяхан үүд хаалгаа нээж, Монголчууд олноор очин үйлчлүүлж буй нь сар шинийн баяр угтсантай ч холбоотой.

Тэгвэл сар шинийн баяраар иргэд 1,3 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг ба үүний нэг их наяд төгрөг нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг гэсэн судалгаа бий. Үүнээс үзэхэд энэ их хэмжээний мөнгөн урсгал дотооддоо бус гадагш гардаг нь хамгийн их анхаарал татахын зэрэгцээ хармын сэтгэл ч төрүүлнэ.

Угтаа Монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэдэг, бүтээдэг, хийдэг ард түмэн. Үндэсний гэх тодотголтой маш олон брэнд бүтээгдэхүүн шил шилээ дараалан гардаг ч тэр бүр цагаан сараар гарын бэлэг болгон барих нь цөөн. Түүнээс гадна бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө хэмээн нэрийддэг тул тав, арав гэхгүй Монгол мөнгөн тэмдэгтээ бэлэглэх нь дараагийн зөв сонголт гэдэгт эргэлзэхгүй байна.

Тийм ч учраас бэлэн мөнгө болон үндэсний брэнд бүтээгдэхүүнийг ирсэн зочиддоо бэлэглэх нь улс орны эдийн засагт үзүүлж буй үнэтэй хувь нэмэр болохоос гадна эх оронч худалдан авалт хийх нь гадагш гарах мөнгөний урсгалын тодорхой хувийг Монголдоо үлдээх маш том боломж гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.

Цагаан сарын баяраар Монголчууд хинээн хэмжээний мөнгийг гадагш зарцуулдаг болон өрхийн эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаарх цогц мэдээллийг бэлтгэсэн цагаан сарын "VISUAL TOIM"-ыг ЭНД дарж үзнэ үү.

Улаанбаатарт -8 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -8 хэм хүйтэн байна
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.