Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын “ЦАЛИН ЦАГААН 999” гар урлал, мөнгөн эдлэлийн брэнд үзэсгэлэн Токиогийн сумогийн ордонд дэлгэгдлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 44 секунд

1000 гаруй жилийн түүхтэй Японы мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтын эзэн Их аварга Хакухо Даваажаргалын зодог тайлах ёслол 2023 оны 1 сарын 28-нд болсон билээ.

Энэхүү ёслолд Япончууд төдийгүй дэлхийн олон улс орноос зочид хүрэлцэн ирж 10 мянга гаруй хүний багтаамжтай Кокугикан ордныг дүүргэсэн байна. Тус ёслолд Монголын үндэсний өв, түүх соёлын уламжлал шингэсэн гар урлал, мөнгөн эдлэлийн "Цалин цагаан 999" брэнд үзэсгэлэн гаргажээ.

“Цалин цагаан-999” брэнд нь үнэт эдлэл, гоёл чимэглэлийн чиглэлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагад барааны тэмдэгтээ бүртгүүлсэн Монголын анхны брэнд юм.

Тус брэнд нь 2019 онд байгуулагдсан хэдий ч урлаж байгаа бүтээлүүд нь олон зуун жилийн уламжлалтай гэдгээрээ бусдаас онцгойрдог.“ Цалин цагаан 999” брэнд нь 999 сорьцтой цэвэр мөнгөөр ээмэг, бөгж, гинж, кулон, сам, бугуйвч гэх зэрэг бүх төрлийн гоёл чимэглэл, аяга, халбага, сэрээ, савх, усны сав, тогоо, гэх зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг урладаг.

Цалин цагаан 999” брэндийг бий болсон цагаас нь хэрэглэж байгаа хэрэглэгчдийн нэг нь Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо Даваажаргал юм. Тэрээр Монголын мөнгөн эдлэл, гар урлалын бүтээлийг олон улсад таниулахад дэмжлэг үзүүлэн “Цалин цагаан 999” брэндийг зодог тайлах ёслолын арга хэмжээнд ийнхүү урьжээ.

Түүний хувьд “Цалин цагаан 999” брэндийн мөнгөн эрхин бугуйвчийг хэрэглэдэг бөгөөд Япончуудын дунд “Хакухо бугуйвч” гэж хэлэгдэх болжээ.

Мөн "Цалин цагаан 999" брэндийн зөвлөхөөр Археологич, түүхч, шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Эрдэнэбаатар ажилладаг билээ. Тэрээр ирсэн зочдод "Цалин цагаан 999" брэндэд Монголын түүх,соёл уламжлал, бэлгэдэл хэрхэн шигтгэгдэж, бүтээл болон урлагдан гарч байгаа талаар тайлбарлан таниулсан байна.

Дашрамд дуулгахад “Цалин цагаан 999” брэнд нь Монголд 3 салбартай үйл ажиллагаа явуулж байна.

Салбар 1: Галлериа Улаанбаатар 2 давхар

Салбар 2: Е-март /Хан Уул/

Салбар 3: Ривер тауэр 2 давхар

Утас: 9032-9999

Facebook: https://www.facebook.com/tsts999.mn

Замын хөдөлгөөн зохицуулах журмын төсөлд иргэдээс санал авч эхэллээ
Замын хөдөлгөөн зохицуулах журмын төсөлд иргэдээс санал авч эхэллээ
 
Наурызын баярт зориулсан барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ
Наурызын баярт зориулсан барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.