Словени улсын Блед хотод болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-нээс Монгол Улсаа төлөөлж оролцсон 10 настай М.Цэнгүүн охин 50 метрт мэлхий сэлэлтийн төрлөөр +5 хэмийн нууранд уралдан Алтан медаль хүртэж, Монгол улсын түүхэнд өвлийн усанд сэлэлтийн анхны Дэлхийн аварга боллоо.
Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 31 улсын тамирчид оролцсон байна.