Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 29-нд Халх гол орчмоор, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 31-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Ч.Батсуурь: Хүүхдийн 50 автобус нэмж авна
Ч.Батсуурь: Хүүхдийн 50 автобус нэмж авна
 
Дархан аварга А.Сүхбат хос 1024 бөхийн барилдаанд барилдахаар Өвөр Монголд очжээ
Дархан аварга А.Сүхбат хос 1024 бөхийн барилдаанд барилдахаар Өвөр Монголд очжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.