Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхий эрүүл мэндийн байгууллага болон донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоог нэмэгдүүлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм. Энэхүү гэрээг анх 2019 онд УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулснаар, тархины үхэлтэй 225 боломжит донорыг илрүүлж, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгасан бөгөөд 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлжээ.

"Иймд энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулах төлөвлөсөн" гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -18 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -18 хэм хүйтэн байна
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.