АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ "Нүүрсний 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Мөн 127 обьектод нэгжлэг хийж, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авсан. Түүнчлэн 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 26 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад байна" гэсэн юм.
Тэгвэл яллах дүгнэлт үйлдсэн гурван хэргийн талаар тодруулахад "Хил, Гаалийн байгууллагын ажилчид, нүүрс тээврийн компанийн эрх бүхий албан тушаалтан, менежер буюу улсын хилээр нүүрс тээвэрлэх явцдаа С зөвшөөрөл гаргуулж авсан, эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэлээ.