Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БҮРТГЭЛ: Ихэнх хувийн сургуулийн НЭГДҮГЭЭР ангийн элсэлт хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 152 хувийн өмчит сургууль байдаг. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө чанартай мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд хувийн сургууль сонгон хүүхдээ сургахыг эрмэлздэг болсон. Гэвч эцэг эхчүүүд сонирхсон хувийн сургуулиудынхаа элсэлтийн бүртгэлийг хэзээнээс эхлэхийг төдийлөн мэдээгүйн улмаас бүртгүүлж чаддаггүй. Ийид бид 2023-2024 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудыг хэзээнээс бүртгэх талаарх элсэлтийн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

"Оюунлаг" сургуулийн бүртгэл ГУРАВДУГААР сараас эхэлнэ

"Оюунлаг" сургуульд элсэн суралцаахаар бүртгүүлсэн хүүхдүүдийн хавар бэлтгэл ангид сургана. Ийнхүү бэлтгэл ангид суралцсан тохиолдолд нэгдүгээр ангидаа элсэн суралцах боломжтой.

"Логарифм" сургуулийн бүртгэл ХОЁРДУГААР сараас эхэлнэ

Сурагчдын эцэг эхтэй ярилцан, 4 долоо хоног бэлтгэл ангид суралцана.

"Сант" сургуулийн бүртгэл ХОЁРДУГААР сард дуусна

"Сант" сургуулийн нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл нэгдүгээр сараас эхэлсэн байна.

"Амжилт" сургуулийн бүртгэл явагдаж байна

"Амжилт кибер" сургуулийн нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл үргэлжилж байгаа аж.

"Элит" олон улсын сургууль шинэ ЭЛСЭЛТ АВАХГҮЙ

"Элит" ОУ-ын сургууль цэцэрлэгийн бэлтгэл ангийн элсэлтээ дөрөвдүгээр сараас эхлэн авна.

"Гурван тамир" сургуулийн элсэлтийн бүртгэл ХОЁРДУГААР сарын 01-нээс эхэлнэ

"Гурван тамир" сургууль "Сакура" сургууль хамтран 2022-2023 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл ирэх сараас эхэлнэ.

"Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн элсэлтийн бүртгэл ДӨРӨВДҮГЭЭР сараас эхэлнэ

"Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн элсэлтийн бүртгэл дөрөвдүгээр сард эхэлнэ.

"Жаргалан" бүрэн дунд сургуулийн элсэлтийн бүртгэл ХОЁРДУГААР сараас эхэлнэ

"Жаргалан" бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл хоёрдугаар сараас эхлэнэ.

"Монтэ Роза" сургуулийн элсэлтийн бүртгэл ХОЁРДУГААР сараас эхэлнэ

Элсэлтийн бүртгэл хоёрдугаар сараас эхэлж, 3, 4, 5 дугаар суруудад бэлтгэл ангийн сургалт явагдана.

"Нест" сургуулийн ШИНЭ САЛБАР-ын бүртгэл удахгүй эхэлнэ

"Nest Education IT School"-ийн үндсэн салбарын элсэлтийн бүртгэл дууссан. Шинэ /Хан-Уул Кинг товер/ салбарын бүртгэл удахгүй эхлэнэ. Одоогоор тов гараагүй байгаа бөгөөд сургуулийн пэйж хуудсаар мэдээлэл өгөх аж.

"Сэлбэ" сургууль нэгдүгээр ангийн ЭЛСЭЛТ АВАХГҮЙ

"Сэлбэ" сургууль 2023-2024 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэн авахгүй. Харин цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдээ элсүүлэх аж.

Зарим хувийн сургуулиудын элсэлтийн бүртгэлийн мэдээлэл хараахан гарж эхлээгүй бөгөөд зарим хувийн сургуулиудын элсэлтийн бүртгэл эхэлсэн явж байгаа юм. Түүнээс гадна нэгдүгээр ангийн элсэлтэд бүртгүүлсэн сурагчид бэлтгэл ангид суралцах аж. Мөн зарим сургуулиудын бүртгэл ирэх гурав болон дөрөвдүгээр сараас эхлэх төлөвтэй байна.

ИНФОГРАФИК: “ДУРААРАА ААШЛАХ“ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол 1-5 жилийн хорих ялтай
ИНФОГРАФИК: “ДУРААРАА ААШЛАХ“ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол 1-5 жилийн хорих ялтай
 
ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Мөнхчулуун /Гурилын үнэ/
ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Мөнхчулуун /Гурилын үнэ/
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.