Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүгчээс татгалзсан хүсэлтийг шүүхийн Ерөнхий шүүгч шийдсэний дараа цагдан хорионы шүүх хурлыг товлоно“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүний 48 цагийн хугацаа өнөөдөр дуусна. Тиймээс прокуророос үргэлжлүүлэх хорих саналаа шүүхэд хүргүүлж, шүүх өчигдөр уг асуудлыг хэлэлцсэн ч Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар хурлыг хойшлуулсан.

Тэгвэл Ц.Хулангийн өмгөөлөгчөөс гаргасан татгалзлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа яллагдагч Ц.Хуланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлох юм байна.

Ташрамд дурдахад, Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа юм. Мөн тэрбээр 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байв.

“Х.Баттулга өнөөдрийн сонсголд ГЭРЧЭЭР дуудагдсан“
“Х.Баттулга өнөөдрийн сонсголд ГЭРЧЭЭР дуудагдсан“
 
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.