Өнөөдөр буюу 2023.01.19-ний өдөр СБД-ийн нутаг дэвсгэр Гадаад хэргийн яамны баруун урд замд Прадо 150 маркийн ДК дугаартай автомашин урсгал сөрж зогссон мэдээлэл цахим сайтаар цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-аас "Тус мэдээлэлтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс цахим зөрчлөөр бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн зөрчил гаргагч нь хуульд заасан дипломат дархан эрх, эрх ямба эдлэхээс хамаарч хариуцлага тооцогдох юм" хэмээлээ.