Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: Эрх баригч намтай сөрөг хүчний хувьд бодлогын уралдаанд орж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

No description available.АН-ын даргыг сонгох ҮБХ-ны хурал, Их хурлаар батламжлах өдрийг товлосноор өнөөдөр АН намын даргаа сонголоо. Тодруулбал, намын даргад УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Лу.Гантөмөр нар өрсөлдөж, улмаар олонхийн саналаар Лу.Гантөмөр дэмжигдэж, АН-ын даргаар сонгогдсон билээ. Дотоод сонгуульд ялалт байгуулсан Лу.Гантөмөр дараах байрийг илэрхийллээ.

Тэрбээр "Хамгийн түрүүнд хийх ажил маань намын эвлэрэл. Дараагаар нь намын даргаа бүртгүүлэх үйл явц юм. Мөн цаашид сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх явдал. Өнөөдрийн ээлжит бус хурал бол эвлэрлийн хурал. Цаашид нэг нам гэдгээ харуулна. Гишүүд дээрээ, ард түмэнтэйгээ ярилцана. Салбар салбартаа тэргүүлж буй хүмүүсийг Монгол төрийн түшгээгээр дэвшүүлнэ. Эрх баригч намтай сөрөг хүчний хувьд бодлогын уралдаанд орж байна гэсэн үг. С.Эрдэнэ, Х.Баттулга нартай ярилцаад л явна. Бид цөөхүүлээ болчихлоо шүү дээ. АН-ын төлөө байгаа бүх хүнийг эгнээндээ нэгтгээд явна" гэлээ.

ШУУД: АН-ын даргын сонгуулийн дүнг танилцуулж байна
ШУУД: АН-ын даргын сонгуулийн дүнг танилцуулж байна
 
Автобусаар зорчиж байсан ахмад настан “суудлын зөөлөвч“-ийг нь хулгайлжээ
Автобусаар зорчиж байсан ахмад настан “суудлын зөөлөвч“-ийг нь хулгайлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.