Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: С.Одонтуяа АН-ын даргаас нэрээ татлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Яг одоо Корпрэйт-д АН-ын ҮБХ-ны хуралдаан болж байна. Хуралдаанаар АН-ын даргыг сонгож, өдөр Их хурлаараа батламжлах юм.

АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын гишүүн Лу.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нар албан ёсоор нэр дэвшиж байгаа. Тэд яг одоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Намын даргын сунгаа дандаа эрэгтэй хүмүүсийн дунд явагддаг. Харин энэ удаад эмэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Тиймээс би өөрийн нэрээ татаж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаа дэмжиж оролцохоор боллоо. Тиймээс намайг дэмжихээр ирсэн хүмүүс минь З.Нарантуяаг дэмжээрэй" хэмээлээ.

Мөн тэрбээр намын гишүүддээ "Намын даргаа шударгаар сонгоорой" хэмээн захилаа.

ШУУД: АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Одонтуяа нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
ШУУД: АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр, С.Одонтуяа нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.