Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банк 1 их наяд 86.2 тэрбум төгрөгийн зээл БАРАГДУУЛЖЭЭ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,086.2 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 731.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 797.7 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

ПРОКУРОР: Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн, н.Ренчиндорж нарын хэргийг АТГ-ын МӨРДӨГЧӨӨС эрүүгийн хэргээс ТУСГААРЛАХ САНАЛ тавьсны дагуу прокурор тусгаарласан
ПРОКУРОР: Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн, н.Ренчиндорж нарын хэргийг АТГ-ын МӨРДӨГЧӨӨС эрүүгийн хэргээс ТУСГААРЛАХ САНАЛ тавьсны дагуу прокурор тусгаарласан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд