НББХ-ны хуралдаанаар хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Учир нь хүүхдийн 100,000 төгрөгийг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ. Гэвч иргэдийн бүртгэлд асуудал үүсч, нийгмийн бухимдлыг төрүүлээд байна. Тодруулбал, бүртгэлээр зарим хүний ам бүл, эд хөрөнгийн мэдээлэл зөрж хүүхдийн мөнгөний бүртгэлээс хасагдсан, хүүхдийн тоо хасагдсан, нэмэгдсэн зэрэг асуудал гараад байна.
Тиймээс уг асуудлыг яг одоо НББХ-ны хуралдаанаар хэлэлцэж байна.