Ц.Идэрбат: ЭМДҮЗ-ийнхөн томилолтоор том аймгууд руу л явдаг. Сум, баг, тосгонд хүрч ажилладаггүй юм билээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ дахь Нийгмийн Бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ЭМДҮЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: ЭМДҮЗ-ийнхөн томилолтоор явж. Та нар дандаа Дархан, Эрдэнэт, Өмнөговь гэсэн томоохон аймгууд руу л очсон байна. Яг энэ даатгалын үйлчилгээ хүрэхгүй доголдоод байгаа сум, баг, тосгонд та нар очсон юм уу. Та нар очих үүрэгтэй хүмүүс шүү. Яг асуудлын гүнд оръё гэвэл өөр тийшээ явах ёстой.

Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл: Эрүүл мэндийн даатгалын хууль 2015 оны концепцоосоо маш их өөрчлөгдсөн. Даатгалын байгууллагын засаглалын хувьд бие даалгах байдал нэлээд доголдсон. ЭМДҮЗ-ийн гишүүд хуульд заасны дагуу хяналт, үнэлгээгээрээ ажилласан. Нэг жишээ дурдахад, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үед гарсан алдааг хяналтаар илрүүлж, 899 сая төгрөгийг ЭМДС-нд буцаан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөөд, хэрэгжилтийг нь хангуулаад явж байна. Харин орон нутагт, сум, тосгонд ажиллахгүй байна гэдэг асуудалд хариулт өгөхөд 2023 оны тайланд мэдээж ханалтгүй зүйлс бий. 2024 оны гүйцэтгэлийн тайланг авч үзвэл анхан шатанд илүү их хяналт тавьж ажилласан байгаа.

Сонины цаас, гурилаар Монгол баатрыг морьтой нь “амилуулагч“ Ш.Баттөр
Сонины цаас, гурилаар Монгол баатрыг морьтой нь “амилуулагч“ Ш.Баттөр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!