Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.29) болж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд урамшуулал олгох нөхцөл шаардлагад иргэдийн хүсэлтийг үндэслэн байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамааруулж тооцох зохицуулалтыг тусгаад байгаа юм.

Хуулийн төсөлд чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгасан байна. Улсын Их Хурлын гишүүд төслийн талаар асуулт асууж, үг хэлээгүй тул эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Г.Буяндорж нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа
Г.Буяндорж нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна