Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Зээлийг зориулалтын бусаар зарцуулах нь гадны хөрөнгө оруулагчдыг давхар мэхлэж байгаа хэрэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг бол экспортыг дэмжиж, импортыг орлох хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх. Бусад улс оронд энэ зээлийг зориулалтын бусаар зарцуулвал луйвар гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл Монгол Улсын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж гадны зах зээлээс хөрөнгө босгосон байтал зориулалт бусаар зарцуулж байгаа нь зөвхөн дотоодын төдийгүй гадны хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэж байгаа явдал юм. Энэ бол Монгол Улсын нэр хүндэд хортой асуудал" хэмээлээ.

Сануулахад, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр /2023.01.16/ 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.

ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Зэст-Өндөр“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны сонсгол “Зэст-Өндөр“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байна
 
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.