Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛ: 82 албан тушаалтан гэрчээр оролцоно гэдгээ мэдэгджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд эхэллээ. Сонсголоор, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөх юм. Хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтээр тэдгээр 77 төсөл хөтөлбөрөөс 22 нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс 55 төсөл хөтөлбөрийг тойрсон асуудал энэ үеэр яригдах юм. Ажлын таван өдөр эл асуудлыг ярина гэж тооцвол нэг өдөрт 11 төсөл хөтөлбөр хөндөгдөх аж.

Сонсголд АТГ, УЕПГ, Хөгжлийн банкны удирдлагууд, ТББ-ын төлөөллүүд, УИХ-ын гишүүд оролцож байна. Мөн 11 компани оролцоно.

Сонсголд гэрчээр дуудсан хүмүүсийн ирцийн мэдээллийг албаныхан танилцууллаа. Тодруулбал, сонсголд 121 хүнийг гэрчээр дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнээс 45-ыг өөрсдөд нь гардуулж хүргэсэн. Утас боон цахим хаягаар мэдэгдсэн 39, хамаарал бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн 31 хүн байна. Өмгөөлөгч төлөөлөл бүхий хүмүүстэй хамт оролцох хүсэлтэй 7 субьект байна. Оролцох эсэхээ илэрхийээгүй 11 гэрч, оролцох боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн 28 хүн байна гэдгийг албаныхан танилцууллаа.

Мөнгөний бодлого тодорхойлж, валютын нөөц хариуцдаг Монголбанкны захирлууд ББСБ-тай, валютаар арилжаалдаг ашигт малтмалын ЛИЦЕНЗ эзэмшиж байна
Мөнгөний бодлого тодорхойлж, валютын нөөц хариуцдаг Монголбанкны захирлууд ББСБ-тай, валютаар арилжаалдаг ашигт малтмалын ЛИЦЕНЗ эзэмшиж байна
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.