Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Худал мэдээллийн хохирогч болсон эмэгтэйн зурвас“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд


Худал мэдээллийн хохирогч болсон эмэгтэйн зурвасыг уншигч танд хүргэж байна.



Намайг С гэдэг би 29 настай. Бороо орохыг хараад би гаднаа аз жаргалтай байгаа боловч, дотроо яг энэ бороо шиг асгарч байна.

Яагаад гэж үү? Би бизнес эрхлэх зорилгоор нэгэн цахим хуудас нээсэн юм. Өглөөнөөс орой хүртэл компьютер, нөүтбүүк, гар утсаараа худалдан авагч, үйлчлүүлэгч нартаа мэдээ, мэдээлэл өгч, тэдэндээ бараагаа хэрхэн хэрэглэхийг нь зааварлаад чухам завгүй.

Хажуугаар нь дэлгүүрт орж ирсэн үйлчлүүлэгч нартаа бараа, материалаа танилцуулж, борлуулдаг ч зарим үед ямар ч худалдан авагчгүй байдаг. Нэг өдөр үйлчлүүлэгч маань надаас худалдан авалт хийгээд зогсож байх зуур, нэг хүн миний бараанаас халааслав. Түүнийг харсан би буцааж өгөхийг шаардаж, тэнд таарамжгүй харьцаа үүссэн юм.

Гэтэл хамт явсан найз нь гар утсаараа “лайв” хийсэн байлаа. Ингээд намайг цахим орчинд хүмүүс янз бүрээр хэлэв. “Өөрөөсөө дүү хүмүүсийг элдвээр хэлж байна. Чи ганцаараа баян юм уу”, “Ганц чамд л эд материал байдаг юм уу”, “Яасан шуналтай хүүхэн бэ”, “Хүмүүсээ энэ дэлгүүрт нь битгий очоорой”, “Юу ч битгий худалдаж ав, хоосорч үхэг түй түй”, “Харваас багахаан мөнгө хараад хамраа сөхөөд, шунал нь ихэдсэн хүүхэн байна” гэх мэт хэдэн зуун мянган сэтгэгдэл хөврөв.

Би уг нь бусадтай л адил банкинд байрны зээл төлж, сар бүр лангууныхаа түрээсийг өгдөг энэ амьдралдаа өөрийн гэсэн эд зүйлтэй, ханийнхаа сэтгэлийн зовоохгүй, хүүхдээ сурлага, хөдөлмөртэй сайн хүн болгож хүмүүжүүлье гэсэн асар их бодолд дарагдан яваа эмэгтэйчүүдийн л нэг.

Одоо дэлгүүртээ очоод суухаар зарим хүмүүс “Энэ нөгөөх чинь байна”, “Дэлгүүрт нь ороод яахын яахын хулгайч болчихно шүү холуур явъя” гэх мэт зүйлсийг шивнэлдэн өнгөрнө.

Би чинь сэтгэлийн хатгүй хүн юм хойно одоо ч хямарсан хэвээрээ.

Гэхдээ тухайн үедээ Цагдаагийн байгууллагад хандан хэргийг шийдвэрлүүлсэн юм. Өнөөх хоёр залуу хулгай хийж, бусдын нэр хүндэд халдсан нь тогтоогдсон. Тэр хоёр залуу гэм буруугаа хүлээсэн боловч миний нэр хүнд гэж үгүй болж, үйлчлүүлэгчид маань ч ирэх нь цөөрөв.

“Хүн нэрээ тогос өдөө” гэдэг. Бусад шиг алдартай, нэр хүндтэй биш ч гэлээ аав, ээжийн минь найз, миний багш нар, үр хүүхдийн минь найзууд гээд намайг таних хүмүүс тодорхой хэмжээнд байгаа, тэд нар минь намайг харж байгаа. Тэрхүү худал мэдээллийг харсан, мэдсэн хүн болгонд би цагаагийн байгууллагын олж тогтоосон мэдээлэл энэ байна, шүүхийн шийдвэрийн тогтоол нь энэ байна, тэр хоёр хулгай хийсэн нь үнэн гээд явж чадахгүй нь мэдээж.

Ингээд би бусдын нүдэнд шуналтай, хэрүүлч, наймаачин авгай хэвээр үлдсэн. Түймэр унтардаг шиг нэр хүнд сэргэх цаг ирэх болтугай.

“Харсан, үзсэн, сонссон болгон үнэн биш”

Эх сурвалж: ЦЕГ

Энэ зун хүүхдийн зуслангууд ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ
Энэ зун хүүхдийн зуслангууд ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.