Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ зун хүүхдийн зуслангууд ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэлээ хангажээ. Гэвч Улсын Онцгой комиссоос тогтоосон хөл хорионы хугацаа сунгагдсаны улмаас амрагчдаа хүлээн авах боломжгүй болсон юм. 

Тиймээс бид энэ зун хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авах эсэхийг хүүхдийн зуслангийн асуудал эрхэлсэн байгууллага болох Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодрууллаа. 

Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Ц.Оч “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 хүүхдийн зуслан ажиллахгүй. Халдварын тархалтаас шалтгаалан хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох байгууллагууд тушаал, шийдвэр гаргах болно. Сунгагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно” гэв.

Б.ЛХАГВАЦЭРЭН

Ковид-19: Жирэмсэн эмч бүсгүй орлого багатай өвчтөнүүдэд эмчилгээ хийж байна
Ковид-19: Жирэмсэн эмч бүсгүй орлого багатай өвчтөнүүдэд эмчилгээ хийж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга