Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс 1072 хувьцааны ногдол ашиг хэзээ орох талаар тодруулахад тэрбээр дараах хариултыг өглөө. Тодруулбал,
"1072 хувьцааны талаар компани илүү тодорхой ярих байх. Гэхдээ гишүүдийн санаачилж байгаа зүйл бол иргэдэд оногдуулсан хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг нь нэмж өгье гэж байгаа. Үүнийг компанийн тухай хуулиар зохицуулагдах асуудал. Улс төрийн шийдвэр гаргах асуудал нь УИХ-аар шийдэгдэнэ.
Компанийн хувьд ямар ашиг, алдагдал байна гэхдээ жил бүр ногдол ашгийг хуваарилаад явна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хэлснээр УИХ-аар энэ асуудал яригдахаас өмнө дөрөв, тавдугаар саруудад ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн юм билээ. Харин нэмэгдэх, хасагдах талаар "ЭТТ" ХК илүү тодорхой ярина" гэв.