Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Чингис бондын өрийг бүрэн төлж дуусгалаа

Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн хэмнэлтийн тухай хуулийг өнгөрөгч оны тавдугаар сард баталсан. Маш сайн үр дүнгүүдийг өгч байгаа. 189.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэсэн. Мөн 29.5 тэрбум төгрөгийг тендерийн хэмнэлтээр авсан. Нийт хэмнэлтийн зардал 218.6 төгрөг боллоо. Өнгөрсөн жил 136.8 сая доллараар үлдээд байсан Чингис бондын эцсийн үлдэгдлийг төсвөөс шууд төлж 100 хувь барагдууллаа. Мөн энэ жилийн эцсээр ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдэл маань 56.6 хувиар бууруулж барьж чадлаа. Үүнийг цаашид бууруулах, өсгөхгүй байх нь дараагийн том зорилт болж байна" гэлээ.

ШУУД: Нүүрсний хулгайд холбогдсон эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон тул хөрөнгийг нь битүүмжлээд байна
ШУУД: Нүүрсний хулгайд холбогдсон эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон тул хөрөнгийг нь битүүмжлээд байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.