Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УШУОШГ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатарт -8 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -8 хэм хүйтэн байна
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.