“Фауст”, “Гэм зэм” жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч М.Батболд УДЭТ-ын найруулагчаар ажиллахаар болжээ. Тэрбээр оны өмнөхөн шинэхэн ажилдаа орсон байна. Түүнтэй хамт УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав мөн тус театрт ажиллахаар болсон гэж УДЭТ-аас мэдээллээ.
Найруулагч М.Батболд нь хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.