Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Г.Ган-Очир гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээр Франц улсад хорих ялаар шийтгэгдсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Ноцтой мэдээлэл дэлгэнэ гэж байсан Г.Ган-Очир эрүүлжүүлэхэд саатуулагджээ

Иргэн Г.Ган-Очир Франц улсад гэр бүлийн хамт очоод байсан бөгөөд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд гэр бүлийн хүнээ зодож, танхайран тус улсын шүүхээс 2.2 жилийн хорих ял оноосон гэх мэдээлэл гараад байсан.

Эл мэдээллийг ГХЯ-наас тодруулахад "БНФУ-д оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г.Г нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай Францын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн болно. Хэргийг Францын хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж, хорих ялыг эдлүүлж эхэлсэн бөгөөд хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй байна" гэлээ.

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагт хуралдана
ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагт хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.