Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Эрээвэр хураавар хүмүүс санал бодлоо солилцох гэж цуглачихаад АН-ын ҮБХ-ны хурлыг товлож байгаа нь АН-ыг гутаасан үйлдэл болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч долоо хоногт хуралдаж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өчигдөр /2022.01.04/ хоёр талд хуваагдаад буй АН-ын ҮБХ-ны нийт гишүүдийг оролцуулсан "Эв нэгдэл" зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан бөгөөд уулзалтаас ҮБХ-ны хурлын товоо гаргасан юм.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр буюу ирэх Мягмар гарагт Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар болсон. Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнээс тодруулахад "Өчигдрийн зөвлөгөөнд 130 гаруй хүн оролцсон. Энэ зөвлөгөөнд эрээвэр, хураавар, ҮБХ-ны гишүүн байсан, огт хамааралгүй, нам бус хүмүүс оролцсон байна лээ. Энэ хүмүүс цуглаж, шийдвэр гаргасан байна лээ. Эрх бүхий байгууллага шийдвэр гаргадаг болохоос эрх зүйн үндэслэлгүй газар шийдвэр гаргадаггүй юм. Хэсэг бүлэг хүмүүс санал бодлоо хуваалцах гэж цуглачихаад шийдвэр гаргаж болохгүй. Улсад бүртгэлтэй, улстөрийн намын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлана гэдэг бол АН-ыг дэндүү доош нь хийж гутаасан үйлдэл болсон. Энэ сарын 10-нд зарласан АН-ын ҮБХ-ны хурал ХУУЛЬ БУС. Энэ хурлыг зарлах эрх хэнд ч байхгүй" гэлээ.

ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан байх ёстой
ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан байх ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.