Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банк нэг их наяд 80.9 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,080.9 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 726.3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 27.9% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 737.7 тэрбум төгрөгийн, 72.1% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

УСУГ: Цэвэрлэх байгууламж хоногт 160 мян.м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай хэдий ч хоногт 200 мян.м.куб усыг цэвэрлэж байна
УСУГ: Цэвэрлэх байгууламж хоногт 160 мян.м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай хэдий ч хоногт 200 мян.м.куб усыг цэвэрлэж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.