Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-т ажиллалаа. Энэ үеэр Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү ус хангамжийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо. Нийслэлчүүдийг нэгэн жарнаар ундаалсан энэ газарт шийдвэрлэсэн ололт, бүтээсэн амжилт их ч цаашдаа шийдвэрлэх олон асуудлын заримаас нь тоймлоход.
"Одоогийн ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 160 мян.м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай хэдий ч хоногт 200 мян.м.куб усыг цэвэрлэж байна. Цэвэрлэх байгууламжийн лаг хатаах байгууламжийн барилга угсралтын ажилд шаардлагатай санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.
- Гэр хороололд 1литр усыг 18 төгрөгийн зардлаар хүргэж, 2 төгрөгөөр борлуулж байна
- Нийслэл хот хоногт дунджаар 165.700 мянган м.куб усыг хэрэглэж байна.
- Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах дэд төвүүдэд дээр түшиглэсэн усан сан байгуулах төсөлд 14 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна.
- Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа ухаалаг худагны хэрэгжилт удааширч байна.
- Усны хамгаалалтын бүсэд газар олголтын 698 зөрчил байна. Мөн хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас л гэхэд өнгөрсөн онд цэвэр усны 89, бохир усны 99 гэмтэл үүссэн байна. Уулзалтын үеэр тэрээр цаашид хотын нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, гүйцэтгэлийг чанаржуулах болно" гэв.