Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ЭЗХЯ-ны ахалж байгаа ажлын хэсэг тайлангаа тавьлаа. Есөн сарын дундуур манай улсын валютын нөөц 2,4-2,5 тэрбум долларт хүрч, 2022 оны эцэс гэхэд 2 тэрбум доллароос доошоо орох эрсдэлтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулж байсан бол 2022 оны 12 сарын 31-ны хамгийн сүүлийн байдлаар валютын нөөц 3 тэрум 400 сая доллар болж гарсан байна.
Ингэснээр Монгол Улс олон улсын валютын санггийн хөтөлбөрт орох, Дефолт зарлах зэрэг томоохон эрсдэлүүдээс зайлсхийж чадлаа" гэв.