Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх “Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг цар тахал бидэнд харуулсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэх болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Үүнд:

  • Стратегийн удирдлага;
  • Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт;
  • Санхүүгийн удирдлага болон тооцоолол;
  • Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага;
  • Эмнэлгийн мэдээлэл технологи;
  • Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал;
  • Төсөл бичих (project proposal)


Дээрх хөтөлбөр нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эхлэн нэг жилийн хугацаанд цахим хэлбэрээр явагдах ба сургалтын хугацаанд суралцагч гурван удаагийн семинарт биечлэн оролцоно.
Семинар 1: 2023 оны 2-р сарын 27-оос 3-р сарын 2-ны өдрүүдэд Малайз Улсын Селангор хотод
Семинар 2: 2023 оны 9-р сарын 11-14-ний өдрүүдэд Малайз Улсын Селангор хотод
Семинар 3: 2024 оны 2-р сарын 26-29-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотод

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад байгууллагаас нэмэлтээр эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр болон манлайллын чиглэлээр хичээлүүд заагдана.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • 45-аас доош насны
  • Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэл дээр бүрдүүлэх

  • CV
  • Анкет
  • Диплом
  • Эссэ /Хөтөлбөрт хамрагдах хүсэлт бүхий 250-500 үгтэй эссэ /
  • Одоогийн болон урьдах аль нэг удирдлагын тодорхойлон дэмжсэн захидал (reference letter)

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.

Нэгдүгээр үе шат: 2023 оны 01 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд бүртгэл явагдана. /шаардлага хангасан хүмүүс бүрдүүлэх материалын албажуулан pdf-ын нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан [email protected] имэйл хаягт ирүүлнэ үү. (Холбоо барих: 51263684)
Хоёрдугаар үе шат: Нэгдүгээр үе шатад тэнцсэн оролцогчдтой англи хэл дээр ярилцлага хийх болно. Ярилцлага хийх өдрийг бүртгэл дээрх цахим хаягаар мэдэгдэх болно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчдод сургалтын төлбөр (15,900 ам.доллар) тэтгэлэг олгоно. Мөн Харвардын их сургуультай шууд холбогдохгүй, ЭМЯ-аар дамжуулж бүртгүүлэх болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://postgraduateeducation.hms.harvard.edu/certificate-programs/leadership-medicine-southeast-asia
Анкетийг дараах холбоосоор татаж авна уу.
https://drive.google.com/drive/u/0/folders/1ovhVDLFBDdZAgk0r-4JSuN_0BbUgvfc4

ЗГ: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хуралдаж байна
ЗГ: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хуралдаж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.