Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр сараас таны нэг цагийн хөдөлмөр багадаа 3273 төгрөгөөр, сард 550 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 550 мянган төгрөг байхаар тогтоогоод буй. Энэ нь нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоожээ.

Энэ тухай бид МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулахад тэрбээр, "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 33 хувиар нэмэгдүүлж 1 цагт 3273.8 төг буюу сард 550 000 төгрөг байхаар шийдвэрлэсэн байна. Улмаар МҮЭХ уг хэмжээг ирэх онд дахин нэмэгдүүлэх санал тавьж эхний улиралд багтаан нэмэхээр ХНТҮХороогоор шийдсэн. Түүнчлэн салбар болон мэргэжлээс хамаарч уг хэмжээ нэмэгддэг учиртай.

Тухайлбал, Уул уурхайн салбарт ажилладаг ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 840 мянган төгрөгөөс нэмэгдэж 1 сая 100 мянга болж байна. Ажилтан өдөрт 8-аас илүү цаг эсвэл шөнийн цагаар, хагас, бүтэн сайн өдөр ажилласан бол мөн цалинг илүү цагаар тооцож олгох ёстой" хэмээлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт нь торгууль шийтгэлийн санкцтай хамааралгүй болгож шийдвэрлэжээ.

Сануулахад, одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бол 2023 оны 1-р сарын нэгнээс эхлэн 31 хувь буюу 130,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.

Ч.Ундрам: Ирэх онд хувь хүний бус хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө шамдана
Ч.Ундрам: Ирэх онд хувь хүний бус хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө шамдана
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.