Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Парламентын 2022 оны үйл ажиллагааг гишүүд юу гэж дүгнэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 37 секунд

Улиран одож буй 2022 онд Монгол Улсын парламент хэрхэн ажилласан талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Б.Пүрэвдорж: Энэ парламент Засгийн газрын хараат байдлаар шийдвэрүүд гаргасан. Өнөөдөр Засгийн газар яаж байгаа вэ гэхээр"сошиалын" хандалт, хандлагаар үйл ажиллагаа явуулж байна. Сошиалын хандлагаар хууль, тогтоолын төслүүдийн зарим шийдвэрүүдийг УИХ руу оруулж ирдэг. Түүнийг нь УИХ шүүлтүүргүйгээр баталж, нийгмийн савалгаатай байдалт хэт мэдрэг, өртөмтгий байдлаар асуудалд ханддаг болчихсон. Тиймээс УИХ 2023 онд энэ алдаагаа засах ёстой. Ялангуяа бид сайн боловсруулсан, олон дахин өөрчлөөд байхааргүй хуулиудыг нэн сайн ярилцаж байж оруулж хэлэлцэж байхгүй бол Парламщнтын нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгаад харамсаж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Реформ хийж чадсан он улирч байна гэж харж байгаа. Том том реформууд хийсэн. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтын тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулсан. Дээр нь боловсролын салбарт үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоог бий болгосон учраас Монгол Улсын парламент 2022 онд реформын шинэчлэлүүдийг хийж чадсан жил болж өнгөрлөө гэж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 2022 онд УИХ-д томоохон дэвшилтүүдийг авчирсан. Ялангуяа Хянан шалгах хороонууд байгуулагдлаа. Мөн "D parliament" платформ нээгдэж иргэд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуульд шууд үнэлэлт өгч оролцдог болсон. Хамгийн чухал платформ бол "D parliament" учраас иргэд хуулийг заалт бүрээр нь харж түүнд саналаа өгдөг болсон нь маш том дэвшилт.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Парламент гаргадаг бүх хуулиа баталж чадсан. Ийм хууль батлаад өгөөч гэж оруулж ирэхэд нь бүгдээрээ хуралдаад шаардлагатай гэсэн бүх хуулиудыг баталж өгч ажилласан. Үүнийг гийгүүлээд байна гэж хэлэхгүй. Цаашид ч ажлаа хийсээр байх болно.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: УИХ 2022 онд хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Засгийн газрыг шуурхай дэмжиж ажиллаж ирсэн.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 2022 оны парламент "гал унтраах" замаар явж ирсэн. Тодруулбал, ковид, хил боомтын асуудлууд үүсэхэд аль болох Засгийн газраа дэмжиж ажилласан. Тиймээс ирэх онд эдийн засгаа тэлсэн, бизнесын орчноо эрүүлжүүлсэн, шударга өрсөлдөөнийг дэмжсэн жил болоосой гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үнэн худал нь ялгарсан сайхан жил болж өнгөрлөө. Монголын ард түмэн УИХ-д -2 гэсэн дүн тавилаа. Хамгийн гол нь эрх баригч нарт дүн тавилаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 2022 оны намрын чуулган үндсэндээ өндөрлөх дөхөж байна. Ирэх онд улстөрчилжтийн асуудлууд явна. Бодлогын суурь асуудлуудаа шийдэх хугацаа өнгөрчихлөө. Үүнд асуудлууд их гарлаа. Олон боломжуудаа алдсан чуулган өнгөрч байна л гэж би 2022 оныг харж байна.

МУГТ Б.Сугарсүрэн: Бодибилдингийн спортод хөл тавьж, багш, дасгалжуулагчаар 22 жил ажилласан. Мөн Ерөнхийлөгчийн багш биш зургаа л хамт авахуулсан
МУГТ Б.Сугарсүрэн: Бодибилдингийн спортод хөл тавьж, багш, дасгалжуулагчаар 22 жил ажилласан. Мөн Ерөнхийлөгчийн багш биш зургаа л хамт авахуулсан
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.