Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Б.Сугарсүрэн: Бодибилдингийн спортод хөл тавьж, багш, дасгалжуулагчаар 22 жил ажилласан. Мөн Ерөнхийлөгчийн багш биш зургаа л хамт авахуулсан

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
4 минут 22 секунд

Хүний амьдралын утга учир юунд оршдог вэ. Үр хүүхэд, гэр бүл, үнэлж баршгүй өв хөрөнгөнд. Гэхдээ энэ бол өрөөсгөл ойлголт. Хүн хэн байхаа, хэн болохоо, хэрхэн амьдрахаа өөрөө шийддэг нь хүний амьдралын утга учир.

Зарим хүмүүс амьдралынхаа тэн хагасыг зөвхөн нэг л зүйлийн төлөө зүтгэж, тэмцэж, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээсээр ирсэн байдаг. Бүр амьдралынхаа 22 жилийн зөвхөн Монгол Улсын бодибилдингийн спортын хөгжил төлөвшилд зориулсан нэгэн эрхэм бүсгүйг Ubn.mn сайтын "ТҮҮНИЙ ТУХАЙ" булангийн отгон зочноор урьж, цөөн хором хөөрөлдөв.

Энэ бүсгүй бол хоёрхон хоногийн өмнө, шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль, тэр дундаа тамирчин хүн бүрийн алдар хүндийг гэрчлэх "Гавьяат тамирчин" цол хүртсэн Б.Сугарсүрэн юм.

Түүнийг Монголчууд "НҮДЭН ГОО" гэдгээр нь андашгүй танина. Үнэхээр л хүний сэтгэлийг татсан ялдамхан бүсгүй аж.

Бодибилдингийн спорт манай улсад нутагшсанаас хойш хэдийнээ 30 жилийн нүүрийг үзжээ.Гэтэл энэ хугацаанд анх удаа "Дэлхийн аварга" шалгаруулах тэмцээнээс "ХҮРЭЛ" медаль хүртсэн эмэгтэй бол зөвхөн Б.Сугарсүрэн аж. Магадгүй хүмүүс гайхаж байж болох юм.

Бодибилдингийн олон сайхан тамирчин дэлхийн аварга хүртсэн шүү дээ гэж. Гэхдээ дэлхийн олон орны тэр дундаа Ази, Европын орнуудын 100 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнээс хүрэл медаль хүртэж ирнэ гэдэг бол маш том амжилт. Түүнээс гадна бодибилдингийн спорт нь дотроо олон төрөлтэй, төрөл бүр нь биеийн өндөр, насны ангиллаараа ч мөн ялгардаг аж. Ийм ч учраас бодибилдингийн спорт нь мэдэхгүй нэгэнд нь ижил хэдий ч мэддэг нэгэнд нь маш олон ялгаатай байдаг байна.

Ерөнхийлөгчөөс гардан авсан МУГТ цол бол түүний 22 жилийн хөдөлмөр юм. Хэн ч энэ спортыг мэддэггүй, хэн ч анзаардаггүй, анзаарсан ч алмайрдаг, бүр хүлээн зөвшөөрдөггүй байсан үеэс өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол яахын аргагүй манай "Нүдэнгоо"

Хамгийн гайхалтай нь энэ эмэгтэй спортоор үргэлж, ангаж, цангаж явдаг. Яахав бүсгүй хүнд хэлэхэд зохимжгүй үг ч гэлээ бодит үнэн тэр. Уран сайхны гимнастикаас эхлээд боксын спортод ч хүч үзэж байсан түүний хувьд найруулагчийн мэргэжлээр ч сурж төгсжээ. Түүний бодибилдингийн спортод хүчин зүтгэсэн энэхүү 22 жил бол нөр их хөдөлмөр, хүч хөлс шингэсэн хэмээн уйлан хайлан ярилцах түүнийг арай хожуу шагнаа юу даа хэмээн сэтгүүлчийн хувьд харамсангуй бодол төрж байв. Шагнал нүдээ олсон ч арай хоцорчээ.

Миний мэдэхийн энэ бүсгүй чадварлаг, сайхан сэтгэлтэй, аливаад тууштай, чин сэтгэлээсээ ханддаг бүсгүй аж. Хэн нэгэнд буруу санадаггүй, атаа жөтөөчдийг үзэн яддаггүй. Зүгээр л байгаагаараа төгс эмэгтэй. Түүнийг багшаа хэмээн санах олон залуус бий учир энийг энэ, тэрийг тэр гэж болохгүй шүү дээ хэмээн шавь нараа дурсах нь цаанаа нэг л догдлуулна.

Гэвч түүнд атаархагчид хүний санаанд багтамгүй худал үгсийг нийгэмд түгээх нь хамгийн харамсалтай. Тийм ч учраас монголчууд бид хэн нэгнээ гишгэлж, доромжилж байж түүнээсээ кайф авдаг бус хөдөлмөрийг нь үнэлж, үнэн сэтгэлээсээ урамшуулдаг байгаасай хэмээх уриалгаар энэхүү бичвэрээ өндөрлье.

Нэвтрүүлгийг үзэх:

Г.Занданшатар: ЗГ-аас 2023 оны эхэнд эдийн засгийг тогтворжуулах тоймтой хөтөлбөр УИХ-д оруулж ир
Г.Занданшатар: ЗГ-аас 2023 оны эхэнд эдийн засгийг тогтворжуулах тоймтой хөтөлбөр УИХ-д оруулж ир
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.