Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕТГ: Түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэдэг дүрэм журамд огт байхгүй, Б.Бат-Өлзийд хадгалагдаж буй нь үндсэн биш ДУРСГАЛЫН ЦОМ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

No description available.Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх ерөнхийлөгчийн цомын төлөө барилдаж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүлсэн билээ. Гэвч энэ удаагийн Ерөнхийлөгчийн цомыг хийлгэж амжаагүй тул улсын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцаан авч, Б.Орхонбаярт өгсөн гэх мэдээлэл гарч, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүнтэй холбоотойгоор ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар цомоо хийлгэж амжаагүй учраас улсын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцааж авсан мэт цахим орчинд ойлголтын зөрүүтэй, бодит үнэнтэй үл нийцэх мэдээлэл тархаж байгаад залруулга хийж байна.

1. Үүрд хадгалагдаж үлддэг дурсгалын цом нь улсын заан Б.Бат-Өлзийд хадгалагдаж байгаа болно.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны үндсэн цом нь журмын дагуу шилжин явдаг цом юм.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэдэг үг үсэг дүрэм журамд огт байхгүй болно.

4. Үндсэн цомоос гадна үүрд хадгалагдах дурсгалын цом гэж байдаг. Тэрхүү дурсгалын цомыг түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулдаг журамтай. /Одоо цахим орчинд гараад байгаа үүрд хадгалуулав гэдэг үгтэй батламж бол тэрхүү цомыг дагалдан очдог батламж юм/

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 2 удаа түрүүлсэн 3 бөх байна. Монгол Улсын Харцага Т.Баасанхүү, Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий гэсэн гурван бөх. Эдгээр бөхчүүдийн хэнд ч журмын дагуу үндсэн цом үүрд хадгалагдаж үлдээгүй болно.

6. Энэ жилээс эхлэн бөхчүүдээс гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 3 удаа түрүүлсэн бөхөд үндсэн цомыг үүрд хадгалуулахаар журамд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй уялдан нэг шинэ цом хийлгэсэн нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгалагдаж байна.

Жич: Гурав дахь зураг бол 2018 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулсан дурсгалын цом болно" гэлээ.

Д.Ганбат: Малчдыг гандангийн тагтаа гэж бодоод байгаа юм уу
Д.Ганбат: Малчдыг гандангийн тагтаа гэж бодоод байгаа юм уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.