Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Золбаяр: УИХ-ын нэр бүхий гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дотны дүүгийн зуслангийн байшинд хуулийнхан нэгжлэг хийсэн гэх асуудал яригдаад буй. Уг асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2027 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтсан улс төрийн үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэх байр суурийг УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар "У.Хүрэлсүхээ хуулийнхнийг ЭНКАНТО саунаас удирдахаа зогсоо. Намайг шалга. Шалга. Юу ч олж долоохгүй. У.Хүрэлсүхээ чи өөрийгөө хаан болсон гэж итгээд хуулийн байгууллагаар өөрийгөө шүүмжилсэн хүмүүсийг дарамтлуулдагаа боль. Би чамайг дахин сонгогдох адын хүсэлдээ хөтлөгдөөд байна шүү л гэж хэлсэн" гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл ЕТГ-ын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудастаа "няцаалт" хийж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна. Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой, Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд хууль тогтоогч УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллах зарчмыг баримтлан илтэд худал мэдээлэл тарааж буй ёс зүйгүй, хариуцлагагүй үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг хүсье" гэв.

Ховд бөхийн дэвжээний сорилго барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг нар ШӨВГӨРЛӨӨ
Ховд бөхийн дэвжээний сорилго барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг нар ШӨВГӨРЛӨӨ
 
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.