Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болормаа: Ховд аймаг эдийн засаг, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд суурилан өрсөлдөх чадвараа урагшлуулахыг зорьж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

No description available.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулт өглөө.

-Танай аймаг аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр хэддүгээрт үнэлэгдсэн бэ?

-Манай аймаг 21 аймаг дундаа өрсөлдөх чадварын үнэлгээгээр өнгөрсөн жил 12 дугаар байрт жагсаж байсан. Энэ тоогоо урагшлуулах зорилт тавьж байгаа. Ингэхдээ эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой арга хэмжээг түлхүү хийж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

-УОК, Шадар сайдын ажлын албанааас танилцуулсан мэдээллээр зудын эрсдэл өндөртэй аймгуудын дунд Ховд аймаг багтсан байсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Баруун таван аймаг энэ жил зуншлага тааруу байсан учраас зудын эрсдэл өндөр байгаа. Есдүгээр сарын 2-нд томилогдож ирснээс хойш эл асуудлыг шат шаттайгаар шийдээд явж байгаа. Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө бэлдсэн. Сум бүртээ санхүүжилтийг гаргаж өгсөн. Үүнээс гадна төв суурин газрын дулаан хангамжийг анхаарч байгаа. Мөн шаардлага хангасан зургаан компанитай хамтран 150 тонн нөөцийн мах бэлтгэхээр болсон.

Хуурамч бичиг баримт ашиглан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлш өгнө“ гэж 30-100 мянган төгрөгийн хандив тусламж авчээ
Хуурамч бичиг баримт ашиглан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлш өгнө“ гэж 30-100 мянган төгрөгийн хандив тусламж авчээ
 
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Д.Тогтохсүрэн: Н.Энхболдыг элчин сайдаар ажиллуулах нь шагнал биш. Нэр хүнд, туршлагыг нь харж дэвшүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.