Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн “Хүрээт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 26 км-т, Ө-44°46’12.0”, У-109°21’00.0”/ 12 дугаар сарын 26-ны өдрийн 06:06:26 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 06:14 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.