Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ САЛБАРТ АЖИЛЛАЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд, Дэд бүтэц, уул уурхай, технологийн газрын захирал Б.Батмагнай нарын компанийн төлөөлөл 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймаг дахь Салбарт ирж ажиллав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, Технологи хариуцсан дэд захирал Н.Батбаяр, Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Ж.Алдармаа, Шуурхай удирдлага, дотоод хяналтын газрын дарга Б.Батсайхан, Хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга Ц.Баярмагнай, Уулын хэлтсийн дарга Д.Баярбаясгалан болон бусад холбогдох хэлтэс нэгжийн хамт олон хүлээн авч, ажлаа танилцууллаа.

Томилолтоор ажилласан албаны хүмүүс уурхайн олборлолт, өнгөрсөн оны уулын ажлын гүйцэтгэл, 2022 оны батлагдсан уулын ажлын төлөвлөгөө, нүүрсний агуулах нөөц, техникийн бэлэн байдал, салбарын бүтээн байгуулалт болон төмөр замуудын төсөл хөтөлбөр, Цагаан хад дахь нүүрс ачиж буулгах терминал төв, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцав.

ЭНЭ ОНД БНХАУ-ЫН НҮҮРС ОЛБОРЛОЛТ ӨСӨЛТТЭЙ БАЙНА
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.