Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ, ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБХХ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн удирдах хорооны ээлжит хурал боллоо.

Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, НҮБХХ-ын орлогч суурин төлөөлөгч хатагтай Лазима Онто Бхатта, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, төслийн захирал Ц.Уранчимэг, Төслийн зохицуулагч Б.Эрдэнэбилэг болон удирдах хорооны бусад гишүүд оролцов.

Хурлаар төслийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хэрэгжилтийг хангалттай сайн гэж үнэлж дүгнэсэн. Мөн ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан юм. Төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2 яамны холбогдох газруудын саналыг тусгаж, 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн дотор батлуулах үүрэг чиглэл өглөө.

МАХНЫ ЭКСПОРТЫН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
МАХНЫ ЭКСПОРТЫН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.