Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуульд нийгмийн хэрэгцээ, шаардлагаас хамаарч гурван төрлийн нэмэлт өөрчлөлт орж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 37 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар болон Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар Хууль зүйн туслалцааны тухай хууль болон бусад хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг "2013 онд анх төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төслийг баталж, 2014 оноос ХЗДХЯ-ны харьяа хууль зүйн туслалцааны хүрээлэнг байгуулж, улсын буюу байнгын ажилладаг өмгөөлөгч нараар дамжуулан төлбөрийн чадваргүй эрүүгийн хэргийн яллагдагч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж ирсэн. Үүнийг хүртээмжтэй болгох чиглэлд судалж ирсэн. Иймээс шинэчилсэн найруулгаар төрөөс үзүүлж буй хууль зүйн туслалцааны хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарсан. Гурван гол зохицуулалт нэмэгдсэн.

Нэгдүгээрт, хууль зүйн туслалцааны төрлийг нэмэгдүүлсэн.

Хоёрдугаарт, 2013 онд батлагдсан хуулиар эрүүгийн хуульд яллагдагчаар татагдсан төлбөрийн чадваргүй хүнд эл үйлчилгээг хүргэдэг байсан бол хамрагдах хүрээг өргөжүүлж өгсөн. Хууль зүйн зөвлөгөө авахаар хандаж буй 45-50 орчим хувь нь эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор зөвлөгөө үйлчилгээ авдаг.

Гуравдугаарт, хувийн өмгөөллийн фирмүүдээр дамжуулан өмгөөлөл, хууль эрх зүйн үйлчилгээг нэмэгдүүлэхээр шинэлэг зохицуулалтууд орсон" гэлээ.

Уругвай улстай мал бүртгэлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Уругвай улстай мал бүртгэлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.