АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэсэн. Улмаар Х.Баттулгыг энэ сарын 15-нд АТГ дээр дуудаж, мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авах ажиллагаа гурван цаг орчим үргэлжилжээ. Төгсгөлд нь мөрдөгчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ.
Харин Х.Баттулга " Одоо бүгдийг нарийн санахгүй байна. Удахгүй тодруулчихаад эргэж хэлнэ" гээд тогтоолд гарын үсэг зураагүй байна. Тэгвэл тэрбээр өчигдөр гадаад руу нисчээ. Мөрдөн байгууллагын тухайд Х.Баттулгыг яллагдагчаар татаагүй учраас хилээр нэвтрэх эрхийг нь хориглоогүй байжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг БНС-д эмчлүүлэхээр явахаа хууль хяналтынханд мэдэгдсэн гэж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин