Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ бага насны хүүхдээ алахыг завдсан этгээдэд 6 жилийн ял оноов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Прокуророос иргэн Баярыг “Бага насны хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Баяр нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Болдыг хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “хайргүй, та миний аав биш” гэжээ. Согтуурсан Баяр салсан эхнэр лүүгээ “энэ миний хүүхэд биш, аав нь өөр хүн байдаг гэнэ. Энэ зулбасгаа ирж авахгүй бол алчихна шүү” гэж утсаар ярьсан байна.

Мөн тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Гэрэл жаахан хүүхэд уйлах, “ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Баярыг харжээ.

Хүүгийн ах Бат ээжийнхээ хэлсэний дагуу дүүгээ авахаар Баярынд очиж хаалгыг нь нүдсэнээр Баяр хүүг тагтнаас аван дотогш гэртээ оруулсан байна.

Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхээр завдсан бол үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан дээр дурдсан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан.

Баярын үйлдэл нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан шинжийг хангасан гэж шүүх үзэн, Баярыг гэм буруутайд тооцон 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлигатай хийх тэмцэл нэг алхам урагшиллаа
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлигатай хийх тэмцэл нэг алхам урагшиллаа
 
Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.