Монголын загвар өмсөгч Ш.Алтантуяа 2006 онд Малайзад хэрцгийгээр амь насаа алдсан. Тэгвэл тус улсын шүүхээс талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.53 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг тус улсын Засгийн газар болон өөр гурван хүнд шийдвэрлэжээ.
2007 онд иргэний нэхэмжлэл гаргаснаас хойш 15 жилийн дараа онлайн шүүх хурлын үеэр шүүгч ар гэрийнхнийх нь талд шийдвэр гаргасан энэ аж. Шүүхийн шийдвэр өнөөдөр өглөө гарсан байна. Тодруулбал, 2007 оны зургаадугаар сарын 4-нд Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу, эх С.Алтанцэцэг нар Азилах, Сирул Азхар, Абдул Разак болон Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан байдаг.
Эх сурвалж: https://www.straitstimes.com/