Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Хулгай нь ил болонгуут шударга ёсны тэмцэл хийж буй ЗГ-ыг огцруулах санаархлаа ил далд илэрхийлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар "Эх орныхоо баялгаас, ард түмнээсээ хулгайлах үүд хаалгыг хаая. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд ард түмнийхээ талд байя. Хуулинд "Газар түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал байгалийн баялаг, ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Энэ заалтыг улстөр, бизнесийн зарим нөхөд, бүлэглэл уландаа гишгэж, улсаа тонож байсан баримт ар араасаа хөвөрч, ард түмний эгдүүцэл дургүйцлийг, зэвүүцлийг хүргэж байна.

Хулгай нь ил болохоор парламентын засаглалыг, ардчиллыг үгүй хийх ухуулгыг хийж байна. Нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгож, шударга ёсны тэмцэл хийж буй ЗГ-ыг огцруулах санаархлаа ил далд илэрхийлж байна. Бүр ҮАБЗ-ийг буруутгаж, үүссэн асуудлыг сарниулах оролдлого хийж байна" гэлээ.

МУГТ М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
МУГТ М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
 
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.