Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазар: Би бурханы шашинтай хүн. Хулгайг үзэн яддаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нүүрсний хэрэгт холбоотой хэмээн АТГ-аас зарласан 17 нэрийн дунд УИХ-ын 7 гишүүний нэр зарласан юм. Өнөөдөр /2022.12.14/ Б.Баттөмөр тэргүүтэй таван гишүүн АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Монголын ард түмэн ийм амьдралтай байхад нүүрсний хулгай байж болохгүй. Бид ард түмэнтэйгээ нийлж тэмцэнэ. Нүүрсний хулгайчдыг бүгдийг нь илрүүлнэ. Түрүүнд нь нэр төрөө сэргээлгэе гэж бодож байгаа. Нүүрсний хулгайч нараас мөнгийг нь хурааж аваад, ард иргэдийн ипотекийн зээлийг нь төлүүлнэ. Би ирэх жил нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл өргөн барина гэж бодож байгаа.

Би бурханы шашинтай хүн. Хулгайг үзэн яддаг. Ер нь Булганы улс төрчдийг санаатай харлуулж байна. Нэр төрөө сэргээлгэнэ. Хэвлэлийнхэн минь битгий худалдагдаарай. Эцэст нь Нүүрсний хулгайтай тэмцэх бүлэг байгуулна. Нүүрсний хулгайч нарыг барих ард түмний итгэлийг мухардуулж байна. Унтаж байсан баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ" гэв.

ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КЭЙТИ СМИТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.